🔗 ⚙️

uzehiin hyazgaar by mxrningstar

Tracklist
1.uzehiin hyazgaar3:19
Lyrics

Бороо асгарах үед дэлгэрсэн
Бодолд ургасан цэцгүүд сайн уу?
Болсон бүхэн хэдий нь эдгэрсэн ч
Бодит ертөнцийг мэдмээр байна уу?
Орон зай цаг хугацаанаас
Олох боломжгүй цор ганц байсан уу?
Олон мянган оршихуйгаас
Одод дурласан ид шид

Үзэгний минь үзүүрт бүх дэлхий байхад
Ганцхан түүнийг үгүйлэн дүрслэх сайхан
Үзэхийн хязгаарт дахин учирвал
Үзээд алд гэж хүсэлдээ шивнэе

Намайг явах цагт гэрэлтсэн
Нарны хурц гэрлээс айсан уу?
Ганцаардал үзэн ядалтаас
Гарах арга зам нь чи байсан уу?
Үзэхийн хязгаарт дахин учрахад
Үүрд хамтдаа үүр цайлгасан уу?
Эрхэмсэг үзэсгэлэнт төгөлдөр
Энэ л үзэгдлийг зөвхөн хайсан уу?

Credits
released May 9, 2025
erdenesaikhan nyamdavaa (bass)
oyunbold zorig (solo)
erdenebayar khishigbayar (rhythm)
erdenebayar ganchimeg (drums)
azzaya buyanbat (lyrics, vocal)
LicenseAll rights reserved.
Tags
Recommendations